Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 9168 хүнээс шинжилгээ авахад 815 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 44016 боллоо.
815 халдвараас эмнэлгээс шалтгаалах халдвар 5 байна.
Улаанбаатарт 711
Орон нутагт 99 тохиолдол бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлаар нь харуулбал
- хөнгөн 2818
- хүндэвтэр 1515
- хүнд 458
- маш хүнд 119 хүн байна.
Харин 1451 хүн эдгэрснээр нийт 29984 хүн эдгэрчээ.
Коронавирусийн нэн хүнд хүндрэлээр 7 хүн нас барлаа.
79 настай эрэгтэй
65 настай эрэгтэй
80 настай эмэгтэй
89 настай эрэгтэй
77 настай эрэгтэй
56 настай эмэгтэй
56 настай эмэгтэй
Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.