Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий нийтээрээ амаргүй цаг үеийг туулан өнгөрүүлж байгаа билээ. Ялангуяа хөл хорио олон хоногоор үргэлжлэн иргэдийн халаас нимгэрээд байгаа энэ цаг үед Удвал дент шүдний эмнэлгийн хамт олон бяцхан үрсийн эрүүл шүдний төлөө үнэ төлбөргүй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Удвал дент шүдний эмнэлгийн захирал Г.Солонгоо:
Дэлхий нийтээрээ хүнд цагийг туулж байгаа энэ үед нийгмийн сэтгэл зүй тун хэцүү байгаа. Манай хамт олон чадах чинээгээрээ нийгэмд эерэг зүйлийг түгээх гэж боломж, бололцоогоороо ажиллаж байна. Үнэхээр хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусламж үзүүлж, шүдний эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна.
Бид тодорхой төсвийн дагуу хамгийн хүнд хэцүү, шүд нь өвдөөд гэртээ эмнэлэг бараадаж чадахгүй байгаа 100 хүүхдийг олж бүртгэсэн. Энэ 100 хүүхдээ 20, 20-оор нь таван өдөр хүлээж аваад үргэлжлүүлээд эдгээр хүүхдүүд маань эмчилгээгээ дуусгаснаар энэ ажил эхний ээлжинд өндөрлөнө.
Том хүний шүдний өвчлөлийг бодвол хүүхдийн шүдний өвчлөл илүү хурдан хугацаанд хүндэрнэ. Монголчууд маань юун хүүхдийн шүд манатай л байгаа шүү дээ. Тиймээс үнэхээр хүнд хэцүү байгаад шүдний эмнэлэг рүү явж байгаа тохиолдолд цагдаа нар явуулж байгаарай. Хүүхдийн шүдний хүндрэл тоглоом биш. Чадах чинээгээрээ Увдал дент шүдний эмнэлгийн хамт олон үүнд анхаарч ажиллаж байна.