Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
ДЭМБ-аас тавдугаар сарын 7-нд БНХАУ-ын "Sinopharm" үйлдвэрийн Вероцелл вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх горимоор бүртгэн авчээ. Ингэснээр Вероцелл вакцин КОВАКС хөтөлбөрт багтаж дэлхийн бүхий л улс орнуудад хэрэглэнэ гэсэн үг. Тэр дундаа ядуу буурай орнуудад цар тахлын тархалтыг бууруулахад нэмэр болно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ирэх долоо хоногт Хятад улсын "Синовак" компанийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ.
"Sinopharm" компанийн вакциныг Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнажээ.
Веросэлл ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгаажуулалтыг авсан зургаа дахь вакцин боллоо.