“Токио-2020” зуны олимпийн эрх олгох дэлхийн тэмцээн өчигдөр Болгар улсын Софи хотноо эхэллээ. Энэхүү эрх олгох сүүлийн тэмцээнд Монгол улсаас таван тамирчин, гурван дасгалжуулагчийн хамтаар оролцохоор Казахстан улсад бэлтгэлээ хангасан юм. Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд манай дөрвөн бөх барилдсанаас эрэгтэй 57 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр финалд шалгарч, олимпын эрх авлаа.
Э.Бэхбаяр 57 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийн тойрогт Украины Тарас Марковичийг 14:0-ээр ялсан. Хоёр дахь барилдаандаа Италийг Гиви Давидовиг 3:2-оор ялж, хагас шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилиг 5:2 илүүрхэн, Токиогийн олимпод оролцох эрх авлаа.
Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг Токиод 57, 65, 125 кг-ийн жинд оролцох боллоо.