Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь Ковид-19 цар тахлын эсрэг тэмцлийн ачааны хүндийг үүрч, эрсдэлтэй орчинд өдөр, шөнөгүй ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нартаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн дэм өгч, дархлааг дэмжих зорилгоор #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяныг санаачлан эхлүүлээд байна.
Аяны хүрээнд Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын гишүүд дархлаа дэмжих бэлгийн багцыг бүрдүүлж, цар тахалтай нүүр тулан тэмцэн ажиллаж буй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 55 эмч, сувилагч, асрагчдад гардууллаа.
#1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяны хүрээнд дархлаа дэмжих 50,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц гаргажээ. Үүнд:
- Витамин С 1000 IU Витагрипп чацарганатай мөхлөг
- Витамин Д3 1000 IU
- Салимон спиртэн ханд
- Эко уусдаг цай
- Санитас гар ариутгагч гель
- Энхжин – Дархлаа сэргээх цай
- Vitos Цэнэг – Дархлаа сайжруулах бэлдмэл
- Гар утасны ярианы нэгж
#1Love1Package– #НэгХүнНэгЭмчид аяныг дэмжин, цагаан нөмрөгт баатруудынхаа ариун үйлсэд талархлаа илэрхийлэн, сэтгэл зүрхэнд нь гэрэл асаах аянд нэгдсэн байгууллага, хамт олонд Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын гишүүд бид гүнээ талархаж байна.
- Аяны маркетинг, PR, контентыг боловсруулж буй Rotaract Club of Youth Avenue
- Аяны уриа болон урам хайрласан видео контент хөгжүүлж буй Нийслэлийн 23 дугаар сургуулийн дэргэдэх Interact 23 Club
- Аяны PR, контент бүтээх анхны алхмуудыг хийн постеруудыг боловсруулсан Цэцээ Гүн Ротаракт клубын гишүүн Э.Батбаяр, артист ТӨГӨ
- Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын бүх гишүүд
Уг #1Love1Package–#НэгХүнНэгЭмч аяныг Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь өөрийн сошиал сувгуудаар олон нийтэд уриалга хэлбэрээр зарлан түгээж, хувь хүн, албан байгууллагуудыг уриалж, аяныг өргөжүүлэх зорилготой.
Цар тахал хэн бүхэнд хүнд тусаж байгаа энэ үед эмч мэргэжилтнүүддээ сэтгэлийн дэм өгөхийг зорин, уг аяныг санаачилсан болохоо Ротари залуус хэлж байв.
https://www.facebook.com/RotaryPeaceAvenue