Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 940 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 42,940 боллоо. Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 142 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатар хотод-828 (Нийт-37.196)
- Эмнэлгээс шалтгаалах-8 (Нийт-109)
- Орон нутагт-104 (Нийт-4608)
Хөдөө орон нутагт эмч нар халдвар авах нь нэмэгдэж байна. Тиймээс орон нутгийн эмч нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, аюулгүй байдлаа хангах тал дээр мэргэжлийн байгууллагуудынхаа заавар зөвлөгөөг дахин сонсож, баримтлахыг зөвлөж байна.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн байна. Ингэснээр 27240 хүн эдгэрээд байна.