Стивен Сигал өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод бараалхах үеэрээ самурайн сэлэм бэлэглэжээ. Венесуэлийн төв телевизийн сувгаар энэ уулзалтын тухай мэдээлж, дүрс бичлэгийг нь дамжуулсан байна.
Мадуро катана гэж нэрлэгддэг уг зэвсгээр агаарт хэд хэдэн удаа хий цавчиж үзсэнийхээ дараа хуруугаараа ирийг нь шалгах гэхэд Сигал болгоомжтой байхыг сануулсан аж.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ тухай цахим хаягтаа нийтэлсэн байна.
Уулзалтын төгсгөлд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро алдарт жүжигчин Стивен Сигалд гарын бэлгээ гардуулжээ.
Сонирхууларад, Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэн болж, ерөнхийлөгч Владимир Путинээс паспорт гардан авч байв. Тэр бас Европын сүүлчийн дарангуйлагч хочтой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Филиппиний цуутай ерөнхийлөгч Родригор Дутерте нарт бараалхаж байсан юм.