Тавдугаар сарын 8-наас эхлэн коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тундаа хамрагдан 14 хоног болсон иргэд үсчин, гоо сайхны үйлчилгээ авч болох болох нь ээ. Мөн тавдугаар сарын 15-наас фитнесс, бассейнаар үйлчлүүлэх боломжтой гэдгийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа хугацаанд уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм.
Тавдугаар сарын 22-ныг хүртэл хязгаарласан үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөж үсчин, гоо сайхны газруудын ажиллагсад вакцины хоёр тундаа хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа.