Сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх буурсан. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.
Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж "Вакцинаа хийлгээд 50,000 мянган төгрөг аваарай! Аз жаргалтай Ард түмэн!" хэмээн дархлаажуулалтад хамрагдаж байгаа зургаа дэлгэлээ.
Тэрээр хоёр хоногийн өмнө "За хүмүүс минь Спутник вакцин миний биенд дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй ээ!!! Гуймтгай мөртлөө Голомхой гэдэг шиг. Хятад вакцинаа хийх нь дээр юм бн шүү! Өөрийн бие дээр хайртай та нартаа зориулж туршиж үзүүллээ! Одоо вакциндаа хамрагдаад өгөөрэй! Би ч яахав 3 дахь тунгаа нэмээд хийлгэхээс өөр араггүй боллоо! Цэрэнд бол 3 ыг гэдэг гоймонгийн үлгэр болчихлоо. За амжилт хүсье!" хэмээн постолсон.
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг тул хайртай дотны хүмүүсээ хамгаалж, дархлаажуулалтдаа бүрэн хамрагдахыг эрүүл мэндийн салбарынхан уриалсаар байгаа билээ.