“БНСУ…Хятад вакцин тариулсан бол улс орондоо оруулахгүй” гэсэн постыг Soogii Soogii гэх фэйсбүүк хаяг нийтлэжээ. Уг постыг өнгөрсөн 4 хоногийн хугацаанд 339 хүн шэйрлэж, 116 хүн сэтгэгдэл бичиж, 95 хүн лайк дарсан байна.
Уг мэдээллийг нягталлаа.
Factcheck: ХУДАЛ
Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон орнуудтай БНСУ харилцан визгүй зорчих хөтөлбөрөө зогсоосон бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сарын 5-наас өмнө олгосон богино хугацааны визтэй гадаадын иргэдийг оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан.
Тус улсад ирж буй гаднын иргэд 72 цагийн дотор өгсөн ПСР-ийн “Сөрөг” гэсэн шинжилгээний бичигтэй байх ёстой бөгөөд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран 14 хоногийн карантинд байхыг шаардаж буй. Каранитины зардлыг иргэд өөрсдөө хариуцна.
БНСУ-ын Засгийн газар Хятадын компаниудын үйлдвэрлэж буй коронавирусийн эсрэг вакциныг дотооддоо нэвтрүүлж, худалдан авах хүсэлт өгөөгүй. Гэхдээ энэ нь хятад вакцин тариулсан иргэд БНСУ руу нэвтрэхийг хориглосон гэсэн үг биш юм.
Тиймээс дээрх мэдээлэл ташаа байна.
Эх сурвалж:
·https://overseas.mofa.go.kr/au-en/brd/m_3306/view.do?seq=760568
·http://ncov.mohw.go.kr/en/faqBoardList.do?brdId=13&brdGubun=131&dataGubun=&ncvContSeq=&contSeq=&board_id=
·https://thediplomat.com/2021/04/why-isnt-south-korea-buying-chinese-vaccines/
·http://ncov.mohw.go.kr/en/baroView.do?brdId=11&brdGubun=111
Эх сурвалж: factcheck.mn