Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь монголчуудын "Хаврын баяр" энэ жил тавдугаар сарын 3-4-нд цахимаар боллоо. 1998 оноос эхэлсэн тус баяр Япон улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм.
Энэ жилийн тус баярын нэгэн сонирхолтой зочин нь Японы Окинава арлын CHAKA LAND хамтлаг байлаа. Тус хамтлаг Хаврын баярт зориулан “Монгол цуйван хэр вэ” хэмээх шинэ бүтээлээ сонирхууллаа.
“Монгол цуйван хэр вэ, Солиотой амттай гэсэн идэж үзэх юмсан” гэх зэргээр дуулж, монгол цуйванг Японд алдаршуулан, магтлаа.
Өмнө нь CHAKA LAND хамтлаг монгол хэл дээр “Вacteria” дуугаа танилцуулж байсан билээ.