Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийггээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.
Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь вакцин дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд бүх төрлийн халамж, хүнсний талон зэрэг үйлчилгээ вакцинд хамрагдсан эсэхээс шалтгаалан цааш үргэлжилнэ.
Мөн вакцинжуулалтын хоёр тундаа бүрэн хамрагдсан иргэдэд энэхүү вакцинжуулалтын үр дүнг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөг хүртэлх витаминжуулалтын багц эрүүл мэндийн даатгалын сангаас ч юм уу, ЭМЯ-ны багцаас бид бэлдэж хийсэн. Харин үүнийгээ вакцинд хамрагдсан иргэдээ илүү урамшуулах хэлбэрээр 50 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэрийг гаргалаа. Бид дахин хөл хориог хүсэхгүй байгаа. Иргэдийн амь наснаас үнэтэй эдийн засаг гэж байхгүй. Богино хугацаанд хэвийн амвдралдаа орж эдийн засгаа сэргээхийн тулд эдгээр арга хэмжээг авч байгаа шүү" хэмээн онцоллоо.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг та бүхэнд дуулгая. Улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадугаар сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна" гэв.