УИХ-ын намрын чуулган 2020 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, 2021 оны нэгдүгээр сарын 29-н хүртэл үргэлжилсэн билээ. Тэгвэл УИХ-ын намрын чуулганд 100 хувийн ирцтэй оролцсон гишүүдийн мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан байна.
Тодруулбал, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Г.Амартүвшин, Ж.Сүхбаатар нарын есөн УИХ-ын гишүүнийг нэрлэжээ.
Харин УИХ-ын хаврын чуулган 2021 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийж, хуралдсаар буй. Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлсэн нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасантай холбоотой.