Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-нд буюу өчигдөр 111,076 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн. Үүнээс Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдаад байна. Одоогийн байдлаар I тунд 18-аас дээш насны иргэдийн 54.6 хувь нь, II тунд 25.8 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа юм.
Иргэдийн дунд ОХУ-ын Спутник V вакцин хийлгэхээр хүлээлт байгаа. Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа. Улаанбаатарт өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа.Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу. Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс" хэмээн мэдээллээ.