Энэтхэгийн Засгийн газар халдварын тархалт буурч байна гэж мэдэгдэж байгаа ч ковидийн шинэ халдварын тоо албан ёсоор 20 саяыг давлаа. Энэтхэг улсад дөрөвдүгээр сарын 30-наас хойш халдварын тохиолдол тасралтгүй буурсан гэж мэдэгджээ. Мягмар гарагт 355,832 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэхдээ мэргэжилтнүүд нас барсан болон халдвар авсан хүмүүсийн тоог дутуу мэдээлж байгааг хэлж байсан юм.
Нийслэл Дели хотод хүчилтөрөгчийн хямралаас болж нас баралт буураагүй, хүмүүс эмчилгээ хийлгэх гэж тэмцэж байгаа талаар ВВС мэдээллээ.
Нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн Дели хот халдварын хурд саарч буй мужуудын тоонд багтсан гэж мэдэгджээ. Засгийн газраас гаргасан мэдээллээр хамгийн их хохирол амссан Махараштра, хойд Пунжаб, Уттар Прадеш мужуудад тохиолдлууд буурч байгаа.
Эрүүл мэндийн яамны хамтарсан нарийн бичгийн дарга Лав Агарвалал "дүүрэг, мужийн түвшинд хязгаарлах арга хэмжээ авах" шаардлагатай байгаанг онцоллоо.
Мэргэжилтнүүд шинжилгээний хомсдол, өвчтөнүүд эмчид үзүүлэлгүйгээр гэртээ үхэж байгаа нь нас баралт нь мэдэгдэж байснаас хамаагүй их байна гэдгийг удаа дараа мэдэгдсээр байгаа. Шатаах зуухнуудын мэдээллээс үзэхэд албан ёсоор нас барсан хүмүүсийн тоог бараг тоолж чадахгүй байгааг харуулж байна гэжээ.