Алдарт дуучин Билли Айлиш Британийн Vogue сэтгүүлийн нүүрийг ялдам төрхтэйгөөр чимжээ. Түүнийг өмнө нь ийм дүр төрхтэй байхыг шүтэн бишрэгчид төдийгүй олон нийт харж байгаагүй.
Холливудын дур булаам дүрийг бүтээсэн түүний энэхүү зураг инстаграмын дээд амжилтыг эвдсэн байна. Учир нь тэрээр өөрийн инстаграм хаягт энэхүү зургаа постолсноос хойш ердөө 6 минутад 1 сая хүн зүрх дарсан нь инстаграмын түүхэн амжилтыг тогтоожээ.
Дуугаа өөрөө зохиодог авьяаслаг дуучин бүсгүй шаргал үстэй болж, цээжээ үл ялиг ил гаргасан хувцас өмссөн байв. Тэрээр энэхүү зураг авалтынхаа тухай "Би илүү эмэгтэйлэг болсон мэт санагдаж байна. Надад зураг авалт болон зурагнууд маш их таалагдсан. Хүссэн зүйлээ хүссэн үедээ хийчхэж бай” гэжээ.
Өдгөө түүний инстаграмд оруулсан зургууд 15 сая хол давсан хандалтыг аваад байгаа юм.
Тайз болон томоохон арга хэмжээ, улаан хивсёний ёслолд хэлхгэр загварын хүрэм, фудболк, өвдөг хүрсэн өргөн шорт, кэт өмсдөг Билли энэ удаад төгс өөрчлөлтийг фенүүдээ барилаа.