Эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх богино хугацааны сургалт нь Монгол Улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй удирдагчид, ахлах мэргэжилтнүүдэд зориулан эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, чадавхижуулах, мэргэжлийн хамтын ажиллагааны сүлжээ (нетворк) бий болгох боломж олгох хөтөлбөр юм. Энэхүү богино хугацааны сургалт нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгуулгуудыг чадвхижуулах, эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.
Болзол шалгуурууд
- Монгол дахь жендэрийн асуудлын талаарх өөрийн ойлголтоо гүнзгийрүүлж эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих хүсэл эрмэлзэлтэй байх;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх (Өргөдөл гаргах үед Academic IELTS- ийн голч оноо 5.5 болон түүнээс дээш эсвэл үүнтэй дүйцэх оноотой байна);
- Сургалт зохион байгуулагдах 3 сарын хугацаанд хагас цагаар болон шаардлагатай үед бүтэн цагаар оролцох боломжтой байх (Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн газраас ирц болон гүйцэтгэл дээр хяналт тавина);
- Сургалт дууссанаас хойш 2-оос доошгүй жилийн хугацаанд хөтөлбөрийн үнэлгээний судалгаа, төгсөгчдэд зориулсан арга хэмжээнд оролцох боломжтой байх;
- Австрали улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх;
- Сургалтанд оролцогчийг ажил олгогч байгууллага болон гэр бүлийн зүгээс бүрэн дэмжсэн байх;
Хөтөлбөрийн бүртгэл 2021 оны 5-р сарын 16-ны хүртэл явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн https://form.jotform.com/ цахим хуудсаар хийх ба тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын цахим хуудаснаас эсвэл 11318852, 94329543 утсаар авах боломжтой.