Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас мэдээлэл өгч байна. Сүүлийн 24 цагт 1015 шинэ тохиолдол бүртгэв. Үүний 16 нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байна. Энэтхэг Улсаас ирсэн иргэдээс давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа юм.
Манай улсын нийт халдварын тоо 40396 боллоо.
Сүүлийн 24 цагт 7 хүн нас барж, нийт нас баралт 126 боллоо. Маш хүнд 121 хүн эмчилгээ хийлгэж байна. Мөн сүүлийн 24 цагт 1401 хүн эдгэрчээ. Тэдний 983 нь гэрээр эмчлүүлсэн, хөнгөн өвчилсөн иргэд байжээ. Сүүлийн өдрүүдэд Завхан, Говь-Алтай аймагт халдвар буурахгүй, тогтмол өндөр тооны халдвар бүртгэсээр байна.