Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Вакцинжуулалтад 18 наснаас дээш насны хоёр сая хүн хамрагдахаас нэг сая иргэн эхний тунгаа, 450 мянга нь хоёр дахь тунгаа хийлгэсэн. Вакцины эсрэг заалттай хүмүүсээс гадна Оросын Спутник вакцин хүлээсэн иргэн олон байгаа. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж "Гуймтгай мөртлөө голомтгой гэгчээр Спутник хийгээд эсрэг биет үүсээгүй" талаараа нүүр номдоо бичжээ.
ЭМЯ-аас Спутник вакцины 20 мянган тунг татан авсан ч дараагийн татан авалт хойшлогдож магадгүйг иргэддээ сануулсан. Тиймээс дэлхий дахинд вакцины хомсдолтой байгаа энэ үед аль боломжтой вакцинаа хийлгэхийг зөвлөсөөр байгаа юм.