Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 94946 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр 944 529 иргэн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Үүнээс 451063 иргэн хоёр дахь тунг бүрэн хийлгээд байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
Вакцины хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд вакцины сертификатыг цахимаар өгч байна. Та https://vis.health.gov.mn/survey/help хаягаар хандан регистр болон утасны дугаараа оруулахад таны бүртгэлтэй гар утсанд зургаан оронтой нууц код ирнэ.
Уг кодыг оруулахад коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийг батламжлах ЭМЯ-ны сертификат монгол, англи хэлээр гарах бөгөөд та хадгалах болон хэвлэн авч болох юм.