А.Ерөөлтнэмэх: Хуучин хувцас өмсөхөөр сүлд хийморь доройтно гэдэг утгагүй ойлголт
ЭМЯ: 911 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, ХОЁР ХҮН НАС БАРЛАА
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 911 хүнээс халдвар илэрлээ. 90 орчим хувь нь ойрын хавьтлаас илэрсэн. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 39381 болж байна.
Дотоодод бүртгэгдсэн халдваруудын.
- 823 нь Улаанбаатар хотод,
- 88 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 22932 боллоо.
Халдварын улмаас Улаанбаатархотын 31 эмнэлэгт 4956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2824
- Хүндэвтэр 1525
- Хүнд 488
- Маш хүнд 119 хүн байна.
Өнгөрсөн хоногт 2 нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 119 боллоо.
- 60 настай эрэгтэй
- 30 настай эрэгтэй