Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Зөв хүн электорат эвслийн төлөөллийн зөвлөлийн есөн гишүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тэд ерөнхийлөгчийн сонгуульд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлэх боллоо.
Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчөө захиалья санал асуулга өрнүүлж, хамгийн их санал авсан эхний таван хүнд ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх санал тавьсан юм.
Эхний тавд:
Де факто буюу Д.Жаргалсайхан /татгалзсан/
Ц.Оюунгэрэл /АН-аас нэр дэвших сунгаанд оролцоод ялагдсан/
Нийтлэлч Баабар
Эмч Б.Болдсайхан
Д.Энхбат нар орсон юм.