Манай улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж буй билээ. Улсын хэмжээнд өчигдөр 82683 иргэн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүний 49711 иргэн нь нийслэлд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 хүн хамрагджээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийнхний 43 хувь нэгдүгээр тун, 20 хувь хоёрдугаар тундаа бүрэн хамрагджээ.
Өнөөдрөөс эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалт орон даяар эхэлж байна. Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр шаардлагатай вакцинаа татаж авсан. Тиймээс вакцинжуулалтаа эхлүүлж байна. Вакцинжуулалтын цэгүүд хоосон байгаа талаар харамсалтай мэдээлэл байна. Дархлаажуулалтаа хийлгээд явбал долдугаар сар гэхэд хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна" гэлээ.
Мөн тэрээр орон нутагт байгаа иргэдээ вакцинжуулалатад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Тэрээр Засгийн газар зургаадугаар сарын 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг нэгдүгээр тунд бүрэн хамруулах зорилтдоо хүрэхийн төлөө ажиллаж байгааг онцоллоо.
Тавдугаар сарын 10-н гэхэд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунг хийж дуусгана. Үүний дараа орон нутаг руу эмнэлгийннэмэлт хүч явуулах асуудлыг судалж байгааг ЭМ-ийн сайд дуулгалаа.