Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөөдөр Завханы зүүн болон хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.