Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэл өчигдөр болсон.
М.Тулгат даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Л.Гүндалай, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүлж, цахим дотоод сонгуулийн сунгаанд орох эрхээ авсан.
Мөн О.Цогтгэрэл даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороонд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар бүртгүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр АН-ын гишүүн Х.Тэмүүжин твиттертээ "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орноо авч явж чадахгүй" хэмээн жиргэжээ.