Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Болосрол, шинжлэх ухааны яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ ирэх тавдугаар сарын 3-7-ныг дуустал цахимаар орон даяар зохион байгуулах гэж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахим хэлбэрээр вертуал орчинд зохион байгуулж буй тус нэгдсэн арга хэмжээнд 10,000 хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд салбар үйл ажиллагаа нь зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум зэрэг хэлбэртэй байх юм. Тухайлбал,
1. “Тогтвортой хөгжлийн боловсрол ба Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн;
2. “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд);
3. “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг;
4. “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форум (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд);
5. “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
6. “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форум;
7. “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль –жижиг төсөл санаачилга” хамтарсан хэлэлцүүлэг тус тус зохион байгуулагдана.