Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13553 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс халдвар илэрлээ. 90 орчим хувь нь ойрын хавьтлаас илэрсэн. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 37285 болж байна.
Дотоодод бүртгэгдсэн халдваруудын 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
- 1187 нь Улаанбаатар хотод,
- 116 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 20681 боллоо.
Халдварын улмаас Улаанбаатархотын 30 эмнэлэгт 4825 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2556
- Хүндэвтэр 1587
- Хүнд 466
- Маш хүнд 116 хүн байна.
Өнгөрсөн хоногт 5 нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 102 боллоо
- 71 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдсан
- 78 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош батлагдсан
- 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош батлагдсан
- 85 настай эмэгтэй өдөрдүгээр сарын 24-нд онош батлагдсан
- 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд онош батлагдсан
Эдгээр хүмүүс коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан. Мөн тодорхой хавсарсан өвчтэй байсан байна. Коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. Хавсарсан суурь өвчтэй нэг хүн дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. .