Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн ч шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.
Тиймээс МҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр хийж байна. Цуглаанд МҮЭХ-ны 36 гишүүн байгуулгын төлөөлөл оролцож буй юм.