Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1,356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35,354 болж байна. 1356 тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол
- 1190 нь Улаанбаатар хотод
- 138 нь орон нутагт бүртгэгдлээ.
Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23-нд Сөүл Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн Монгол Улсын нэг иргэнээс халдвар илэрсэн. Мөн 23-нд Казахстанаас ирсэн Монгол Улсын 8 иргэнээс халдвар бүртгэгдсэн. Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн. Тэдний 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.
Халдварын улмаас 4746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,591
- Хүндэвтэр – 1,579
- Хүнд – 464
- Маш хүнд – 112 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт ковид-19-ийн хүндрэлээс найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.