Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж, хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орлоо.
Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайвны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамж (эсрэг урсгал)-аар зорчуулахаар боллоо. Энэхүү төлөвлөлтөө автобусны буудал орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүй байхаар гаргажээ. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.