УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар өнөөдөр МАХН-аас гарах хүсэлтээ өглөө.
Тэрбээр "Өнөөдөр МАН, МАХН нэгдэж нийлж буй хурлаа хийж байгаа өдөр. Би энэ хоёр намын хуралд гүн хүндэтгэлтэй хандаж байна. Хувь улс төрчийн шийдвэр гарган МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Уламбаярт намаас гарах хүсэлт, намын бат илэрхийллийг өгч, МАХН-ын гишүүнчлэлээс гарч байгаагаа үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.
Эрх баригчидтай тэмцэх ганцаардмаар тэмцэл дунд хань болж бие биедээ дэм болж явсан МАХН-ын удирдлага, журмын нөхөд, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт, Таван толгой, Оюутолгойг сандайлаад суусан монголын баялгийг идэж, уусан МАН-тай би нийлэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байгаа. УИХ дээр Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой байр суурийг өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдыг хянаарай, хууль бус ажиллагааг зогсоогоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд маань санал өгөөгүй ээ. Харин АН Хүн нам, Иргэний зориг ногоон намтай бодлогоо уялдуулж хамтарч ажиллах болно" гэсэн юм.