Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Анх Энэтхэгээс илэрч байсан B.1.617 коронавирусийн мутаци хэдийнэ 17 оронд илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
Энэтхэгийн мутаци В.1.617 нь Энэтхэг, Их Британи, АНУ, Сингапурт ихээхэн тархсан. ДЭМБ-ын мэдээлснээр, энэхүү мутаци нь Энэтхэгт тархаж буй SARS-CoV-2 вирусийн бусад хувилбаруудаас илүү хурдацтай тархдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Өдгөө Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдал нэн хүнд байгаа нь мутаци тархсанаас гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, хүн ам нь коронавирусийн эсрэг дүрэм журамд хайхрамжгүй хандсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж ДЭМБ үзжээ.