"Токио-2020" олимпийн наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн шигшээ баг багш дасгалжуулагч, тамирчид нийлсэн 43 хүний бүрэлдэхүүнтэй баг Казахстаныг зорьсон юм.
Хоёр тэмцээний дараа Монголын баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд Болгар улсын Софи хотноо болох "Токио-2020" олимпийн наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцохоор Монголын таван тамирчин, гурван дасгалжуулагч Казахстан улсад үлдэж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нар ажиллаж байна.
Болгар улсын Софи хотноо болох тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн:
- Эрэгтэй 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр
- Эрэгтэй 74 кг-ын жинд Б.Бямбадорж
- Эрэгтэй 86 кг-ын жинд МУГТ П.Өнөрбат
- Эрэгтэй 97 кг-ын жинд Ч.Алтангэрэл
- Эмэгтэй 62 кг-ын жинд Х.Болортуяа