Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11145 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 34623 болж байна.
Дотоодод бүртгэгдсэн халдваруудын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 458 болж байна.
- 864 нь Улаанбаатар хотод,
- 149 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 686 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 18719 боллоо.
Халдварын улмаас 4457 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2562
- Хүндэвтэр 1456
- Хүнд 359
- Маш хүнд 81 хүн байна.
Өнгөрсөн хоногт 5 нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 102 боллоо.