Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 19:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэжээ.
Мөн өнөөдөр өглөөний 04:14 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч хохирол учраагүй аж.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Нарийн заг” гэдэг газар өнөөдөр 05:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй гэжээ.