Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хэнтий аймгийн Батноров суман дахь Жонш олборлох уурхайд өчигдөр осол гарч, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Бэрх тосгоноос зүүн урд байрлах “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн 43 настай эрэгтэй Ү нь жонш тээвэрлэдэг яшикийг лифт рүү түрж явахдаа 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан байна. Ослын дуудлагыг өчигдөр 15:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Улмаар алба хаагчид талийгаачийн цогцсыг 18:35 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлжээ.