Хатуу хөл хорионы өдрүүдэд тусгайлсан чиглэлийн 13 байгууллагад QR код олгон цагийн хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Энэхүү хязгаарлалтад эмнэлгийн салбарынхан багтаагүй. Гэхдээ бодит байдал дээр эмнэлгийн ажилчид шинжилгээний сорьцоо барин алхаж байгаа тухай цахим орчинд нийтлэгдлээ. Шинжилгээний хариу удаашралтай ачаалал ихтэй байна гэх ч гаргасан дүрэм журам, дүрэм зохицуулалт нь хөрсөн дээрээ хэнд хэрхэн үйлчилж байгааг эндээс харж болохоор байна.
Шинжилгээний сорьц барин алхаж байгаа эмнэлгийн ажилтан цахим хуудаснаа “Хажуугаар соса cola ачсан машинууд, цагийн хязгаарлалтгүй тэргүүд сүнгэнэлдээд л. Бид болохоор шинжилгээний сорьцуудаа тэврээд 2 дахь өдрөө алхаж байдаг. Хөл хориог эсэргүүцээгүй ч зохион байгуулалт нь биднийгээ хөөрхөн дөнгөчхөөд байх юм даа” хэмээн нийтэлжээ.