Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Цар тахлын улмаас тогтоосон 14 хоногийн хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусах байсан. ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу УОК, Засгийн газар хуралдан хөл хориог 14 хоногоор сунгаж ирэх тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгасан.
Халдварын тохиолдол буурахгүй ихсэн нас баралт нэмэгдсээр байгаа. Мөн үүний зэрэгцээ иргэдийн орлого нам зогсож, удаан хугацаанд хөл хорионд байсан иргэд туйлдан хөргөгч нь хоосорч, данс нь улайж байгаагаа цахим орчинд нийтэлсээр байна.
Хатуу хөл хорионы улмаас түрээсийн мөнгөндөө шатан, өр нэмэгдэн ажлын байраа хадгалж үлдэхэд ч хүндхэн, хоногийн хоолоо арай ядан залгуулж, зарим нь арга ядахдаа нөхцөл байдлаа дурдан тусламж хүссэн сэтгэгдэл сошиал орчинд ар араасаа хөвөрсөөр байна.