УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, мэдүүлэг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг ирэх сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.
Сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тавдугаар сарын 24-өөс эхлэн цахим хуудсанд нээлттэй байршуулах юм. АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлжээ.