Монгол улсын 2 удаагын аварга, спортын мастер Б. Амарзаяа Узбекистан улс Ташкент хотод зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, туялзуур сэлэмний нэгэн тод түүх бичлээ.
Энэ жил 22 нас хүрч буй Б.Анхзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр хасагдах шатанд Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол хүрэл медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй байсан Вьетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан. Гэвч хагас шигшээд Казахстаны Ульяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээн, хүрэл медалийн эзэн боллоо.
Энэхүү тэмцээн нь олимпийн ганцхан эрх олгох байсан бөгөөд зөвхөн алтан медаль авсан тамирчин нь ирэх зун Токиог зорих байсан юм. Ийнхүү олимпийн ганц эрхийн төлөө Сингапурын Кириа Тикана Абдул Рахман болон Казахстаны Ульяна Благанская нар тулалдаж, 20 настай Сингапур тамирчин өрсөлдөгчөө 15:12-оор ялснаар алтан медаль, олимпийн цорын ганц эрх авлаа.