Skip to content
Нийтэлсэн:
Админ 2021.04.26 12:57
Монголын телевизийн түүхэнд нэгэн цоо шинэхэн брэнд мэндэлж байгаа энэхүү сайхан өглөө 93 дахь удаагийн Оскарын наадмыг Долби театраас шууд дамжуулан хүргэсэн. Энэхүү телевизийн захирал бол бидний сайн мэдэх хөтлөгч Г.Анхаяр юм.
Тэрээр анхны эфиртээ “Удаан уулзсангүй шүү. Бүгдээрээ сайн уу. Хэрвээ та анзаарч байгаа бол дэлгэцийн дээд булан CENTRAL телевиз болон өөрчлөгдсөн байгаа. 93 дахь удаагийн академийн шагнал гардуулах ёслолыг танд шууд дамжуулан хүргэх гэж байна” хэмээн удаан уулзаагүй үзэгчидтэйгээ мэндчиллээ. Хөтлөгч Э.Лхагва түүний хамт анхны эфирт нь ажиллан Оскарын наадмын шууд дамжуулалтыг хөтлөн хүргэлээ.
Go to Top