Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан гаргасан журмаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Үүнд,
- Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Үйл ажиллагааг нь хязгаарлааагүй байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж зохицуулалт хийх ёстой.
- Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна.
- Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
- Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлана.
- Хувь хүний тээврийн хэрэгсэлд QR код өгөхгүй.
- Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо хамт авч явна. Уг зөвшөөрлийг бусдад дамжуулсан бол цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгоно.
- Тээврийн хэрэгсэлд QR код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйд хамаарахгүй. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.
Түүнчлэн хүнсний дэлгүүрүүдийг 19:00 цагаас хаахаар болсон билээ.