“ТЭР” буландаа RE/MAX 100% брокер оффисын захирал Д.Алтантуяаг урьж ярилцлаа.
Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй тэрээр сүүлийн зургаан жил үл хөдлөхийн салбарт тэр дундаа үл хөдлөхийн зуучлалын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгч бүсгүй юм.
Анх интерьер дизайны бизнесээрээ дамжуулан RE/MAX-ын хамгийн анхны брокер оффисын зургийг зураад энэ брэнд, хөдлөхийн зуучлалын компанитай танилцаж байжээ. Тэрээр RE/MAX Монголд фрайнчайсуудаа зарах юм байна гэдгийг мэдсэн ч өөрөө үл хөдлөхийн талаар илүү ихийг мэдэж авахын тулд хоёр жил агентаар ажилласан гэдэг. Д.Алтантуяа анх брокер авч байсан үеээ “Одоо л брокер авбал зөв үе юм байна. Үүнээс жаахан оройтох юм бол хоцрох юм байна гээд брокероо авч байсан. Одоо бодоход яг л зөв үедээ брокерын бизнесээ эхлүүлсэн юм байна гэж боддог” хэмээн ярьсан юм.
Учир нь түүнийг агентаар ажиллаж байхад хүмүүс агентын ажлыг сайн ойлгодоггүй, нийгэм энэ үйлчилгээг авч сураагүй байсан учраас брокер авах гэж яараагүй аж. Харин тэрээр “Одоо бол зах зээл дээр агентуудын тоглодог цаг ирчхээд байна. Яагаад гэхээр энэ нийгэм, хэрэглэгчид зуучлалын үйлчилгээг аваад эхэлсэн мэддэг болсон. Одоо хэрэглэгч нарт хэн хэрэгтэй вэ гэхээр яг чадвартай агент хэрэгтэй байна” хэмээн онцолсон.
“Миний хувьд одоо RE/MAX 100% гээд брокер оффисын захирлаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Би брокерын бизнес буюу coach хийж байна. Агентуудыг зааж чиглүүлж байгаагийн хувьд одоо энэ зах зээл дээр яг мэргэжлийн хүмүүсийг бэлдэх цаг ирээд байна. Миний ойрын хоёр жилийн төлөвлөгөө бол би таван чиглэлд энэ зах зээл дээр танигдах мундаг агентуудыг бэлдье гэж зорилго тавиад түүнийхээ эхний үр дүнг гаргаад явж байна. Агентуудаа чиглэлээр нь дагнуулж ажиллуулах мэргэшүүлэх зөвлөгөө, чиглүүлгүүдийг их өгдөг байсан. Түүний үр дүн одоо бодитоор гарсан. Яг төслийн чиглэлээр ажилладаг хоёр ч агент маш амжилттай баг болоод багаа удирдаад ажиллаад явж байна. Миний хувьд орон сууцны борлуулалт, төслийн борлуулалт, түрээсийн сегмент, байгууллагын зах зээл дээр ажиллах сегмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах гээд ер нь таван чиглэлээр яг мэргэжлийн энэ зах зээл дээр танигдсан мундаг агентуудыг бэлдэх зорилго тавиад үүнийхээ төлөө ажиллаж байгаа” аж.
Д.АЛТАНТУЯА: ХҮН БҮРИЙН ДАВУУ ТАЛЫГ НЬ БИЗНЕСИЙНХ НЬ ХАМГИЙН ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛГОХ БОЛОМЖТОЙ
Хүн болгонд давуу тал байгаа. Тэр давуу тал дээр нь тулгуурлаад тэр хүнийг хөгжүүлэх тэр давуу талыг нь бизнесийнх нь хамгийн том хөшүүрэг болгох боломжтой гэж би хардаг” хэмээн энэ салбарт ажиллах олон агентуудад боломж байгааг онцолсон.
Тэрээр би гэнэт л мэргэшсэн агентууд бэлдэхээр зорилго тавьсан юм биш. Анх брокер авахдаа л энэ тухай хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэлээ. Тиймдээ ч тэрээр “Хэнтэй, яаж ажиллах вэ гэдэг болгон дээр аль болох тухайн хүндээ тохирсон төлөвлөгөө, тактик гаргаж би ажилладаг. Тэгж байж үр дүн гардаг. Түүнээс биш манайд ажиллахаар ороод ирсэн 20 хүн 20-уулаа яг нэг сургалтын дагуу амжилттай ажиллана гэж байдаггүй. Агентууд мэргэшээд ирэхээрээ энэ зах зээлийн хамгийн том тоглогчид болох ёстой” хэмээн ойрын хоёр жилд хийхээр төлөвлөөд байгаа ажлын зорилгоосоо хуваалцлаа.
Монгол шиг ийм жижигхэн зах зээл дээр хэтэрхий олон RE/MAX байна. Хэтэрхий олон зуучлагч нар байна гэдэг. Гэхдээ өнгөрсөн оны судалгааг харахад зуучлалын компаниуд нийт зах зээлийнхээ 20 хувьд л ажиллаж байгааг тэрээр дуулгасан. Тиймдээ ч одоо 80 хувийн сул зах зээл энэ зуучлалын бизнес рүү орж ирж ажиллах гэж байгаа хүмүүст боломж байгааг тодотгосон юм.
Хүмүүс зуучлалын агентууд гэхээр нэг хүн байраа зарах гэхээр нь очоод гэрээ хийдэг, тэгээд сурталчилж байгаад авах хүн тааралдвал зарж байна л гэж хардаг. Гэхдээ зөвхөн нэг нэг орон сууц борлуулахаар энэ хязгаарлагддаггүй. Үл хөдлөхийн салбар өөрөө том мөнгөн дүн эргэж байдаг Монголд бол уул уурхайн салбарын дараа орж байгаа салбар гэдгийг тэрээр онцоллоо.
“Хүн амьдралдаа 2-3 удаа амьдрах орчноо сайжруулж байдаг. Манай харилцагч нар бүгдээрээ л мөрөөдлийн байшингаа дотроо зурчаад орж ирдэг. Тухайн худалдан авагчийнхаа хувьд хамгийн оновчтой сонголтыг бид санал болгож байдаг. Хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдэд бид хамт байгаад аз жаргалынх нь хаалгыг хамтдаа онгойлгодог энэ ажлыг гоё, сэтгэл дүүрэн хийдэг буянтай ажил гэж боддог. Их гоё шүү дээ” хэмээн тэрээр хийж байгаа ажлаа бахархан ярина.
Гэхдээ амжилтад хүрэх зам дардан байгүй гэдгийг ч хэлж байсан юм. “Бизнес ер нь хатуу шүү дээ. Би анх энэ бизнесийг эхлээд бүх зүйлээ зарцуулаад явж байгаад үр дүн гарахгүй байна гэж заримдаа шантрах энэ бизнесээ больё бусад бизнес рүүгээ анхаарлаа хандуулья гээд бодох тохиолдол зөндөө байсан. Тэр үед манай агентуудаас надад ирж байгаа гоё үгнүүд, тэр хүмүүсийн эрч хүчтэй урам зоригтой байгаа байдал нь, амьдрал нь яаж өөрчлөгдсөн, хувь хүнийх нь алсын хараа, зорилго яаж өөрчлөгдөж байгааг харахаар энэ бол үнэхээр үр дүн байсан юм байна гэж өөртөө хэлсэн. Хүн ажлыг бизнесийн үр дүнг мөнгөөр хэмжих биш хүмүүсийн амьдралд сайн зүйлээр нөлөөлөөд хувь нэмрээ оруулаад байгаа энэ ажлаа би өөрийнхөө хамгийн дуртай, миний заавал хийх ёстой ажил гэж би боддог” гээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулах түүний харцнаас ирээдүйн төлөвлөгөө нь гэрэлтэнэ.
Re/max 100% оффис 2020 онд нэгж агентын борлуулалтаараа Re/max Монгол бүсийн нийт 50 брокер оффисоо тэргүүлсэн. Мөн 2021 оны 1-р улирлын байдлаар нэгж агентын борлуулалтаараа номер 1, агентуудаа хамгийн өндөр ашиг орлоготой болгож чадсан байна.
“Хүн хүнээ л бүтээдэг гэж боддог. Өнөөдрийн Алтантуяа ганцаараа явж байгаад ийм хүн болоогүй. Миний амьдралд тааралдсан надад тусалж, дэмжиж байсан, магадгүй намайг уурлуулж, гомдоож байсан хүмүүс ч гэсэн өнөөдрийн намайг бүтээхэд хувь нэмрээ оруулчихсан байдаг учраас тэр болгоныг талархаж боддог.
Энэ салбар боломж дүүрэн цоо шинэ байгаа учраас тухайн хүнийхээ онцлогоос хамаараад ҮХХ-н зах зээлийн сайн борлуулагч, сайн менежер, сайн зөвлөх, сайн маркетэр гээд ер нь юу чаддаг тэр бүхнээрээ өндөр орлоготой шилдэг мэргэжилтэн болох боломж байгаа.
“Надтай хамт ажиллаж байгаа надад итгээд явж байгаа агентуудынхаа амьдралд би зөв өөрчлөлт хийгээд амжилт гаргахад нь хувь нэмрээ оруулж байгаагаа харахаар би өөрийгөө зөв газраа, зөв цагтаа, зөв зүйлээ хийж байгаа гэдэг итгэл улам бүр төрдөг” хэмээх түүний сэтгэлийн үгсээр энэ удаагийн ярилцлагаа өндөрлүүлье.
Хийж бүтээхийн төлөө зорилго өвөртөлсөн хэн бүхний өмнө RE/MAX 100% брокер оффисын үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.