Өнөөдөр нийслэлд үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүснэ.
Маргааш өдөр Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.