Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900.000 тун Веросел вакцины гурав дахь татан авалтын 300.000 тун өчигдөр "Буянт-Ухаа" ОУНБ-д газардлаа.
“Ковид-19” цар тахлын эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэнд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
Засгийн газар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа, Дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.