Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1264 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30483 болж байна.
- 1127 нь Улаанбаатар хотод,
- 137 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 658 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 15403 боллоо.
Халдварын улмаас 4457 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2562
- Хүндэвтэр 1456
- Хүнд 359
- Маш хүнд 81 хүн байна.
Өнгөрсөн хоногт 4 нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 78 боллоо.