Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ковид-19-ийн халдварын улмаас тавдугаар сарын 1-10-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдрөөр зарлалаа. Эдгээр өдрүүдэд иргэд цалингаа бүрэн авч амрах юм байна.
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийн төлөөх Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Попова дээрх саналыг гаргасан байна. Тэрбээр тавдугаар сарын баярын өдрүүдийг дундаа ямар нэг ажлын өдөргүй болгох саналыг Путинд тавьжээ.
ОХУ-д тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд /Тавдугаар сарын 1 "Хөдөлмөрчдийн баяр"/, мөн тавдугаар сарын 8-10-ны /Тавдугаар сарын 9 Ялалтын баяр/ өдрүүдэд бүх нийтээр амрахаар байна. Эдгээр амралтын өдрүүдийг дунд нь завсаргүй болгосноор халдварын тархалтыг тогтворжуулах боломжтой гэж үзжээ.