Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог ирэх сарын 8-ны өдрийн 06.00 цаг болтол сунгасан. Энэхүү хатуц хөл хориог сунгасныг эсэргүүцэн "Нам бус залуус" нэгдэж Төв талбайд үзэл бодлоо илэрхийлсэн юм. Сошиал сүлжээнд талбайд цугласан 30 гаруй залуусыг ЦЕГ-аас баривчиллаа гэх мэдээлэл тархсан. Үүнийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Нэг ч хүн баривчлаагүй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүсийн бөөгнөрөл үүсэн байсныг цагдаагийн газраас очиж шаардлага тавьсан. Уг шаардлагыг эсэргүүцэхэд 8 залууг тодруулан зөвлөгөө мэдээлэл өгөөд явуулсан. Ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авагдаагүй" гэх мэдээллийг өглөө.