Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1263 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 29219 болж байна.
Дотоодод бүртгэгдсэн халдваруудын гурав нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
- 1140 нь Улаанбаатар хотод,
- 116 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 14745 боллоо.
Халдварын улмаас 4311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2071
- Хүндэвтэр 689
- Хүнд 173
- Маш хүнд 45 хүн байна.
Өнгөрсөн хоногт 5 нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 74 боллоо.
- 86 настай эрэгтэй энэ сарын 14-нд онош батлагдан коронавирусийн нэн хүнд хэлбэрээр
- 71 настай эрэгтэй 15-нд онош батлагдсан коронавирусийн нэн хүнд хэлбэрээр
- 73 эрэгтэй 16-нд онош батлагдсан, коронавирусийн нэн хүн хэлбэрээр
- 72 настай эрэгтэй 19-нд онош батлагдсан, коронавирусийн нэн хүнд хэлбэрээр
- 77 настай эмэгтэй 21-нд онош батлагдан коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Ковидын бус шалтгаант нас баралт нэгээр нэмэгдсэн. 73 настай эмэгтэй 3-нд онош нь батлагдаж хорт хавдраар нас баржээ