Коронавирусний тархалт болон уг өвчнөөс үүдэн нас барах тохиолдлууд нэмэгдэж буй учраас Засгийн газар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргаснаа мэдэгдээд байна.
Хөл хорио, хязгаарлалтаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах боловч үүний нөгөө талд иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн эрсдэлт шинэ нөхцөл байдлууд дагаж үүснэ. Түүнчлэн иргэдийн зүгээс "Энэ удаагийн хөл хорио хязгаарлалтын үед төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлэх үү" гэсэн асуултыг сошиалаар дамжуулан илэрхийлж буй.
Тэгвэл УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Иргэдэд ямар нэг дэмжлэг үзүүлэх талаар яригдаагүй. Та бүхэн мэдэж байгаа. “Оюу Толгой” компаниас татварын актын дагуу төлсөн 1 их наяд гаруй төгрөгийг Засгийн газар иргэддээ санхүүгийн дэмжлэг болгон олгох шийдвэрийг гаргаж, олгоод байгаа” гэв.